• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"БЭРС ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-08-25 11:27:50

“Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 4 дэхь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-ийн Дэд захирал М.Мөнхтуяа нар оролцож үг хэлсэн бол "Бэрс Финанс ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат болон "Бэрс Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ нар Монголын хөрөнгийн биржийн 6785 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Цан цохих ёслолын үеэр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн бирж арилжиж буй бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч буйгаа онцлоод 2021 оноос хойш “Инвескор актив ТЗК”, “Омни актив ТЗК” болон “Симпл ассет ТЗК” зэрэг компанийн ХБҮЦ-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлснээ дурдаж байсан юм. 

Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй "Бэрс Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ны захиалгыг Монголын хөрөнгийн бирж ажлын 5 өдрийн турш IPO системээрээ дамжуулан хүлээн авах бөгөөд арилжааны явцад хөрөнгө оруулагчдаас ирэх захиалгын хэмжээ санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны товч танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ