Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 450 дугаар тогтоолоор “Инвескор ББСБ” ХК -ийн нийтэд санал болгосон гаргасан нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 75,744,281 ширхэг энгийн хувьцааг 10 хувааж нэг бүр нь 22.7 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 757,442,810 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагаатай холбогдуулан тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



