• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-18 14:42:06

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 160,394,644 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,861 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +8.20%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +7.33%) болон "Дархан нэхий" ХК (NEH +5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -6.47%), "Айтүүлс" ХК (ITLS -3.52%) болон "Монос хүнс" ХК (MFC -3.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,221 ширхэг нэгж эрхийг 16,699,010 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг үнэт цаасыг 1,365,000 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.3 хувиар өсөж, 35805.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,044,825,355,225 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ