• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-09 13:53:17

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 177,632,564 төгрөгийн үнийн дүн бүхий 750,343 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +9.08%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.88%) болон "Сүү" ХК (SUU +1.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа капитал холдинг" ХК (SUN -14.94%), "УБ-БҮК" ХК (BUK -14.83%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,712 ширхэг нэгж эрхийг 29,961,538 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.17 хувиар өсөж, 35047.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,062,605,008,350.34 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ