• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-07-06 13:33:10

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн  150,353,483 төгрөгийн үнийн дүн бүхий 325,814 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ард Даатгал " ХК (AIC +2.97%), "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХК (ERDN +1.64%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +1.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би Ди Сек" ХК (BDS -9.09%), "Махимпекс" ХК (MMX -6.68%) болон "Таван Толгой" ХК (TTL -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,855 ширхэг нэгж эрхийг 26,583,418 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 6 ширхгийг 600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

Мөн багцын арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаасыг 942,690,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс -1.45 хувиар буурч, 32836.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,830,980,058,025 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ