• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-06-30 14:05:47

Иргэд, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан энэхүү уралдааныг “Сонин, сэтгүүл, вэбсайтын” болон “Телевиз, радио, видео контентын” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, төрөл тус бүрт хамгийн шилдэг гурван байрыг шалгарууллаа.

Сонин, сэтгүүл, вэбсайтын нийтлэлийн төрөлд “Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг “Баялгийг шударга хуваарилах хувьчлал”  нийтлэлээр оролцож, тэргүүн байрын эзэн болсон бол “Peak.mn” сайтын сэтгүүлч Б.Баяртогтох “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” нийтлэлээр дэд байрт, “Lemon press” сайтын сэтгүүлч  Э.Золбаяр “Хөрөнгийн зах зээлийн гүүр: Хөрөнгө оруулалтын сан” нийтлэлээр гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Харин телевиз, радиогийн нэвтрүүлэг, видео контентын төрөлд МҮОНТ-ийн “ММ агентлаг”-ийн сэтгүүлч Ц.Санчирмаа “Биржийн бус зах зээл” нэвтрүүлгээр тэргүүн байрт шалгарсан бол “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал “Банкны IPO хойшлох уу?” нэвтрүүлгээр хоёрдугаар байрын эзнээр тодорлоо. Мөн “Ногоон сум” аяны хүрээнд бэлтгэсэн “Банкны IPO  хийхэд бэлэн үү?” хэлэлцүүлгээр МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Ган-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлан таниулахад зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос гадна сэтгүүлчдийн оролцоо чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан бөгөөд энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гурван сэтгүүлчийг Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнасан юм.

МОНГОЛЫГ ХӨРӨНГИЙН БИРЖ