• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-15 14:46:44

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 193,836,207 төгрөгийн үнийн дүн бүхий 471,271 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID +14.81%), "Гутал" ХК (GTL +12.50%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +6.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -14.77%), "Дархан хүнс" ХК (DHU -11.53%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,372 ширхэг нэгж эрхийг 14,295,181 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 50 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 12 ширхэг үнэт цаасыг 1,176,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 34,174.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,882,915,767,201​​​​​​​ төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ