• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ШИМТГЭЛ БУУРЛАА

2022-06-09 17:55:07

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо.

Уг өөрчлөлтийн хүрээнд компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар бууруулсан бол компанийн бонд бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар буурууллаа.

Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аас гадна “Үнэт цаасны арилжааны журам”-д өөрчлөлт оруулсан. Цаашид Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх шимтгэл, хураамжийг 100 хувь бууруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцдог болохоор журамдаа өөрчлөлт оруулаад байна. Арилжааны шимтгэл тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлж, хэлцлүүдийн нийлбэр дүнгээс тооцдог болсноор энэ төрлийн шимтгэл 5-62.5 хувиар буурах тооцоо бий.

Мөн 04 дүгээр сарын 21-ний өдөр “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталж, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс болон хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлсийг тус тус 50-75 хувиар бууруулсан.

Монголын хөрөнгийн бирж шимтгэл, хураамжийг ийнхүү шат дараатай бууруулж буй нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжсөн 31 жилийн хугацаан дахь түүхэн чухал алхмуудыг нэг юм.

Шимтгэл, хураамжийг бууруулснаар компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл явц илүү хялбаршиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ хэрээр баялагийн шударга хуваарилалт бий болж, бизнесүүд цэцэглэн хөгжихийн зэрэгцээ эдийн засгийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд энэхүү түүхэн шийдвэр томоохон түлхэц үзүүлэх болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ