• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49507.79

( 400.28 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49507.79 400.28
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНД НОГДУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ 50-75 ХУВИАР БУУРУУЛЛАА

2022-06-03 09:18:36

Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс Монголын хөрөнгийн бирж хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сангууд МХБ-д нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан үйлчилгээний хөлс нэг хувь байсныг 0.25-0.5 хувь (25-150 сая төгрөг) болгон 50-75 хувиар, хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 хувь (<50 сая төгрөг) болгож,  50 хувиар тус тус бууруулаад байна.

Олон улсын шинжээч, санхүүгийн байгууллагуудын хувьд, хөрөнгийн зах зээлийг бодит утгаар нь хөгжүүлэхийн тулд байгууллагын хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох нь зүйтэй гэж үздэг бөгөөд ийнхүү хураамж, шимтгэл буурснаар сангуудын оролцоо нэмэгдэж, зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагч олшрох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 2022 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хурлаар компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар тус тус бууруулахаар боллоо. Мөн анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгож, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагч 0.15-0.4 хувийн шимтгэл төлдөг байсныг тэглэх зэрэг өөрчлөлтийг орууллаа.

Үүгээр зогсохгүй Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5 хувиар буурах тооцоо байна.

Монголын хөрөнгийн бирж нь шимтгэл, хураамжаа бууруулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох үйл явцыг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарч байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид биржийн арилжаанд 100 хувь цахимаар оролцох боломж бүрдсэн. Үнэт цаас гаргагчдын үйл ажиллагааг хялбарчилж, шимтгэл хураамжийг бууруулснаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, энэ хэрээр компаниудын ил тод байдал, засаглал сайжрах, баялгийн шударга хуваарилалт бий болох, дундаж давхарга өргөжин тэлэх үндэс суурь бүрдэх болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ