• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“НОГООН СУМ” АЯН ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТУУДААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-05-09 15:54:31

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс санаачлан улс орон даяар хэрэгжүүлж буй "Ногоон сум" аяныг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотод зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хөрөнгийн зах зээлд хэрхэн хөл тавих талаар мэдлэг ойлголтыг  өгснөөс гадна үнэт цаасны компаниуд хувьцааны данс нээх үйлчилгээг ч үзүүлсэн юм. Тухайлбал, Эрдэнэт хотод болсон өдөрлөгт 2000 орчим хүн оролцож, 100 гаруй нь хувьцааны данс нээлгэжээ.

“Ногоон сум” аяныг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк, Хаан банк зэрэг томоохон банкуудаас гадна Монгол Улсын топ брокер дилерийн төвүүд дэмжин оролцож буй.

Дархан хотод болсон өдөрлөгийн үеэр Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Компаниуд хөгжлийн шинэ шатандаа хүрэхийн тулд зайлшгүй хөрөнгийн биржээр дамждаг. Банк, санхүүгийн салбар ч манай биржээр дамжин хөгжлийн дараагийн шатанд тэмүүлж байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хамгийн том үйл явдал гэж тодорхойлж болох банкны салбарын IPO баялгийг шударга хуваарилах боломжийг иргэдэд нээн өгч байна. Иргэд энэхүү арилжаанд оролцохын тулд үнэт цаасны компаниудад хандан дансаа нээлгэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 100 хувь цахим болсон. Тиймээс цахимаар ч дансаа нээлгэх боломжтой ” хэмээн мэдэгдсэн.

Иргэд “Ногоон сум” аяны арга хэмжээнд оролцсоноор өөрийн болон аав, ээжийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, банкyудын хувьцааг худалдан авах боломжтой. Түүнчлэн цалин, тэтгэврээсээ гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хэн бүхэн хувьцаа авч, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцсоноор үр ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг төлөөллүүд онцолж байлаа.

Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 онд 449 тэрбум төгрөг байсан бол өдгөө 5.97 их наяд төгрөгт хүрээд байна. Цаашид системд нөлөө бүхий таван банк хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд санал болгож, хувьцаат компани болсноор ирэх онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.47 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Мөн энэ оны босгон дээр Монголын хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индекс 130 хувиар өссөн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн өндөр өсөлт байсныг олон улсын Блүүмбэрг агентлаг мэдээлсэн.

Иймд өргөжин тэлж буй хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх боломжийг илүү олон хүнд нээн өгч, хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь “Ногоон сум” аяны хамгийн гол зорилго юм. Аяны хүрээнд, нийслэл төдийгүй аймаг орон нутгийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл түгээж, арилжаанд хэрхэн оролцох талаар заавар зөвлөгөөг өгөхөөр төлөвлөжээ.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ