• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-09 14:44:43

2022 оны 5 дугаар сарын 9-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 275,418,518 төгрөгийн үнийн дүн бүхий 590,286 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.73%), "Монгол шуудан" ХК (MNP +2.39%) болон "Таван толгой" ХК (TTL +1.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -10.12%), "Монгол савхи" ХК (UYN -10.08%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL -4.15%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,305 ширхэг нэгж эрхийг 15,931,313 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 9,724 ширхэг үнэт цаас 962,554,890 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар нийт 217,063 ширхэг үнэт цаасыг нийт 138,920,320 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс -0.22% хувиар буурч, 36,586.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,459,144,707 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ