• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

"IPO MONGOLIA 2022 ФОРУМ" АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-04-15 15:33:01

2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “IPO Mongolia 2022” форум нь “Хүртээмжтэй Хөрөнгийн зах зээл” сэдвийн доор амжилттай зохин байгуулагдлаа.

“IPO Mongolia 2022” форумд төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллагууд, ТОП 100 аж ахуйн нэгжийг төлөөлөл, санхүүгийн салбарын оролцогчид болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын төлөөллүүд оролцон бүтэн өдрийн турш чууллаа.

Чуулга уулзалтаар хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох ач холбогдол, IPO хийхэд компанийн үнэлгээний үр өгөөж, олон улсын стандартууд, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, банкны салбарын реформ, бондын зах зээл болон тогтвортой хөрөнгийн зах зээл зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хайлаа.

Тус форум нь үндсэн таван хэлэлцүүлгээс бүрдсэн бөгөөд “Нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах /IPO/-ны ач холбогдол болон сайн туршлага” хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Монголын Хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, идэвхийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын топ аж ахуйн нэгжүүдийн IPO-г хөрөнгийн биржээр дамжуулан гаргах нь нэн чухал гэдгийг онцлоод, МХБ-ийн зүгээс үнэт цаас бүртгэх хураамжийг 10-75 хүртэл хувиар, үнэт цаас гаргагчийн анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг тэглэх зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн “Тогтвортой Хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, БОНЗ-ын тайлагнал, ил тод байдлыг Монгол Улсад нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгт Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ оролцож тогтвортой санхүүжилт түүний олон улсын чиг хандлага болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.


 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ