• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ" УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ ОРОЛЦЛОО

2022-03-30 17:29:44

“Монголын Эдийн Засгийн Чуулган” нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал ба түүний шийдлийн талаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн талууд өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх зорилготой чуулга уулзалт юм. “Монголын Эдийн засгийн чуулган 2022” нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

"Ногоон хөгжлийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр явагдаж өндөрлөсөн ба хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Зөвхөн олон улсын хөрөнгийн зах зээл дээр гэлтгүй дотоодын хөрөнгийн бирж дээр Засгийн газар болон Нийслэлийн зүгээс аливаа бондыг гаргахад, гаднын хөрөнгө оруулагчдыг татах том алхам юм. Тухайлбал, Нийслэлээс Монголын Хөрөнгийн бирж дээр байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн бондыг гаргалаа гэж бодоход гаднын хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгийн бирж дээрээс тухайн бондыг худалдан авах боломжтой” гэдгийг онцоллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-ны өдрүүдэд болох Үндсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэх юм.

     

                                                                                           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ