• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-24 13:59:02

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 244,766,295  төгрөгийн үнийн дүн бүхий 559,539 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +13.79%), "Ариг гал" ХК (EER +7.41%) болон "Адуун чулуун" ХК (ADL +5.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -14.80%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.51%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -4.47%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 67,969 ширхэг нэгж эрхийг 14,610,333 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 16,789 ширхэг үнэт цаасыг 1,692,331,200 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  -1.4% хувиар буурч, 38573.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,446,573,753,768 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ