• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 22-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-22 14:02:24

2022 оны 3 дугаар сарын 22-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 267,810,033  төгрөгийн үнийн дүн бүхий 737,220 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +14.80%), "Булган ундрага" ХК (BUN +14.33%) болон "Ард Даатгал" ХК (AIC +10.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -8.87%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.96%) болон "Дархан нэхий" ХК (NEH -2.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,605 ширхэг нэгж эрхийг 25,179,196 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаас 500,000 доллараар арилжаалсан бол багцын арилжаанд нийт 184,667 ширхэг үнэт цаас 790,000,500 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  2.1​​​​​​​% хувиар өсч, 38437.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,433,437,785,495 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ