• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-01-25 15:41:17

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 356,576,758 төгрөгийн үнийн дүн бүхий 1,160,999 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт ноос" ХК (ALI +15.00%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +14.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +13.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" ХК (MSH -14.44%), "Оллоо" ХК (OLL -11.37%) болон "Хай би ойл" ХК (HBO -6.62%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,701 ширхэг нэгж эрхийг 6,936,187 төгрөгөөр арилжаалсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 488 ширхэг үнэт цаасыг 48,604,800 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн бүгдийг нь биелүүлэх эсвэл үл билүүлэх дуудлага арилжаагаар "Түмэн шувуут" ХК-ийн 640 төгрөгийн 390,630 ширхэг хувьцааг нийт 250,003,200 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 1.63 хувиар өсч 42134.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,818,228,031,150 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ