• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-01-14 15:25:39

2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,713,008,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,200,615 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Даваанбулаг" ХК (DBL +14.99%), "Дархан хөвөн" ХК (DAH +13.33%) болон "Би Ди Сек" ХК (BDS +9.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.80%), "Ард даатгал" ХК (AIC -14.17%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.08%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 53,159 ширхэг нэгж эрхийг 16,044,483 төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,800 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

Энэ өдөр компанийн багцын арилжаанд нийт 151,516 ширхэг үнэт цаасыг 250,001,400 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.36% хувиар буурч 42770.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,852,024,054,089 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ