• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-30 14:46:09

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 582,974,776.14 төгрөгийн үнийн дүн бүхий 2,382,244 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" ХК (HSG+14.99%), "Хүннү менежмент" ХК (HBZ+14.39%), болон "Стандарт ноос" ХК (ALI+11.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -13.67%), "Улсын их дэлгүүр" ХК (UID- 12.46%) болон "Түмэн шувуут" ХК (TUM- 9.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,607 ширхэг нэгж эрх 46,608,242 төгрөгөөр арилжигдсан байна.

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, ам.долларын 140 ширхэг үнэт цаасыг 14,000 ам.доллараар арилжаалсан байна. Мөн багцын арилжаанд нийт 156,250 ширхэг үнэт цаас 250,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.85 хувиар буурч 43100.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,894,728,835,006.90 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ