• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-22 15:26:15

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 726,020,515 төгрөгийн үнийн дүн бүхий 822,150 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS+14.19%), "Өндөрхаан" ХК (ONH+9.33%), болон "Булган ундрага" ХК (BUN+6.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -9.37%), "Талх чихэр" ХК (TCK- 4.00%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN- 3.13%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,714 ширхэг нэгж эрх 10,478,639 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 16 ширхэг үнэт цаасыг 1,527,500 төгрөгөөр, ам.долларын 39 ширхэг үнэт цаасыг 3,783 ам.доллараар арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 25,721 ширхэг үнэт цаас 385,815,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.31 хувиар өсч 42625.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  5,837,127,134,467 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ