• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

"МОНПЭЙ БОНД"-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2021-11-16 02:45:24

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Мобифинанс ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "МонПэй" бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Мобифинанс ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Үнэнбат, андеррайтер “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,597 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.  

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхижихийн хирээр нээлттэй бонд гаргах компаниудын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, энэ онд Монголын хөрөнгийн бирж дээр нийт 4 компанийн 720 гаруй тэрбум төгрөгийн бонд бүртгэгдсэн бөгөөд хоёрдогч зах зээлд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжигдсан байна. 

Мобиком группийн охин компани болох "Мобифинанс ББСБ" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг Монпей аппликейшнээр дамжуулан анхдагч зах зээлд гарган арилжаалж 1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. 

Тус бонд нь ийнхүү 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хоёрдогч зах зээлд  MSE:MNPY-BD-16/11/22-C0023-14  үсгэн кодтойгоор арилжигдаж эхэллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ