• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2021-11-12 06:47:53

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хувьцаат компанийн тоог тулган баталгаажуулах, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн шаардлага, нөхцөлийг хангаагүй хувьцаат компаниудын нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах, бусад холбогдох ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааварт заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, биржийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгээгүй зэрэг үндэслэлээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлээс хасагдсан нэр бүхий 15 ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.1-д “Үнэт цаас гаргагчийн хувьцааг дараах тохиолдолд Хорооны бүртгэлээс хасна”, 6.1.2-т “арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан” гэж заасныг үндэслэл болгон дор нэр дурдсан 15 ХК-ийг СЗХ-ны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлээс хасах нөхцөл үүссэн болохыг үүгээр мэдэгдэж байна.

1          “ХАНГАЙН ЦАРАМ” ХК

2          “ШАХАЙТ ХАЙРХАН” ХК

3          “САЙНШАНД” ХК

4          “БОРООГИЙН ҮЙЛДВЭР” ХК

5          “СЭЛЭНГЭ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХК

6          “СЭЛЭНГЭ ХҮРД” ХК

7          “ЗҮҮНХАРАА ӨРГӨӨ” ХК

8          “БАЯНБУЛАГ СЭЛЭНГЭ” ХК

9          “ИЖ БҮРЭН” ХК

10        “ТАХИЛГАТ” ХК

11        “БАЯНМОД УУЛ” ХК

12        “БАЯНХОНГОР ГЕО” ХК

13        “ӨРГӨН ЖИМ” ХК

14        “ГОВЬ СҮМБЭР” ХК

15        “ГОВЬ ШАНД” ХК

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо