• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-20 05:41:13

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 291,915,763 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,586 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс ХК (MRX +15%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.99%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -8.33%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -5.37%) болон "Хай би ойл" ХК (HBO-4%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,088 ширхэг нэгж эрх 35,965,666 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор-1 бонд 10,000,000 төгрөгөөр, 9 ширхэг Инвескор-2 бонд 873,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 0.26 хувиар буурч 39,344.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,834,164,143,327 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ