• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-12 05:57:31

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 223,823,476 төгрөгийн үнийн дүн бүхий 1,132,353 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс ""УБ-БҮК" ХК (BUK+10.68%), "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+6.72%) болон Мандал даатгал" ХК (MNDL+6.55%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -14.49%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -11.93%) болон "Монгол Алт" ХК (ERS -10.06%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

 Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 79,894 ширхэг нэгж эрх 39,346,438 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 10 ширхэг Эрдэнэс таван толгой бонд  нь 1,000 ам.доллараар арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 40,145.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,823,287,755,424 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                        МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ