"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 13,216,446,053 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 54 компанийн 3,442,474 ширхэг хувьцаа 1,356,743,151 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 48,789 | 433,250,925 |
2 | GOV | ГОВЬ | 1,117,099 | 271,180,955 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 618,756 | 146,267,199 |
4 | APU | АПУ | 150,520 | 129,232,989 |
5 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 58,167 | 79,145,786 |
6 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 32,145 | 67,333,978 |
7 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 650,044 | 48,675,081 |
8 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 3,587 | 24,959,550 |
9 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 19,159 | 23,781,725 |
10 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 24,077 | 22,078,156 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | Ард секюритиз ХХК | 2,351,159 | 1,226,729,992 |
2 | БиДиСек ХК | 2,240,002 | 653,857,368 |
3 | Эм Ай Би Жи ХХК | 15,039 | 128,450,465 |
4 | Апекс Капитал ҮЦК | 445,567 | 113,331,709 |
5 | Өлзий энд КО капитал ХХК | 486,735 | 103,798,808 |
6 | Бумбат-Алтай ХХК | 321,575 | 102,260,134 |
7 | Новел инвестмент ХХК | 48,982 | 76,690,079 |
8 | Ти Ди Би Капитал ХХК | 290,396 | 69,798,823 |
9 | Голомт Капитал ХХК | 335,654 | 63,303,085 |
10 | Нэйшнл сэкюритис ХХК | 111,841 | 63,077,287 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Анхдагч зах зээлийн арилжаа:
“ЛэндМН Бонд” нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 504 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 75,835 ширхэг буюу 7,583,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 505 худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 51.6 хувиар давсан дүн юм.
Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | "Райнос инвестмент ҮЦК" ХХК | 20,505 | 2,050,500,000 |
2 | "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК | 18,953 | 1,895,300,000 |
3 | "Зэт жи би ҮЦК" ХХК | 4,543 | 454,300,000 |
4 | "Мирэ эссэт секьюритис монгол ҮЦК" ХХК | 2,014 | 201,400,000 |
5 | "Бидисек ҮЦК" ХК | 1,388 | 138,800,000 |
Компанийн бондийн хоёрдогч зах зээлийн арилжаа:
Д/д | Үнэт цаасны нэр | Дээд | Доод | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Хүү % |
1 | ЕТТ бонд төгрөг | 100,000 | 100,000 | 30 | 3,000,000 | 10.00 |
2 | ЕТТ бонд доллар | 284,922 | 284,890 | 23,885 | 6,804,903,050 | 6.80 |
3 | Лэнд Бонд | 100,000 | 100,000 | 185 | 18,500,000 | 14.00 |
НИЙТ | 24,100 | 6,826,403,050 |
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар Үндэсний хувьчлалын сангийн 135,891 ширхэг нэгж эрхийг нийт 33,299,851 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,916,136,681,642 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33007.5 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.94 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ