• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-07-19 06:22:54

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. 

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан 2021 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа сунгагдсан хугацааны дотор багтаан ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт бүртгэлтэй хувьцаат компаниудад анхааруулж байна. 

Хэрэв заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ