• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ШАНХАЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-07-02 05:50:12

Монголын хөрөнгийн бирж нь дотоодын хөрөнгийн зах зээлд оролцох гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийг сурталчлах, зах зээлд олон улсын стандартууд нэвтрүүлэх, олон улсын зэрэглэлд багтаах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд дэлхийн ТОП-5 хөрөнгийн биржийн нэг болох Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж, "Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг" нээлттэй вебинарыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээг Шанхайн хөрөнгийн биржийн Олон улсын бизнес хариуцсан дэд захирал Фу Хао нээж үг хэлэхдээ "Ойрын хөршүүд болох Монгол, Хятад улсууд нь худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай улсууд боловч хөрөнгийн зах зээлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг нэгтгэж холбосон энэ төрлийн арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь цаашдын хоёр зах зээлийн хамтын ажиллагааны суурийг тавьсан түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болох бөгөөд арга хэмжээний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах өргөн боломжуудыг Хятадын хөрөнгийн зах зээлд оролцогчдод таниулах чухал ач холбогдолтой юм" хэмээн онцлон тэмдэглэв. 

Арга хэмжээнд Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөлөл оролцсон бол Монголын талаас Монголын хөрөнгийн биржийн төлөөллүүд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, "Райнос Инвестмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Денис Бэй нар оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, боломж, цаашдын хөгжлийн талаар танилцуулснаас гадна ирэх онд Банкны тухай хуулийн дагуу IPO хийхээр зорьж буй системийн нөлөө бүхий банкуудын төлөөлөл болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк оролцож үйл ажиллагааныхаа талаар, шинээр үнэт цаас гаргаж буй "Инвескор ББСБ" ХК болон "Мандал ассет менежмент ҮЦК" ХХК нар шинэ үнэт цаасныхаа талаар  тус тус танилцууллаа. 

Монголын хөрөнгийн бирж нь энэ төрлийн дараагийн арга хэмжээг стратегийн хамтын ажиллагаатай Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран Лондонд төвтэй хөрөнгө оруулагчдад  зориулан энэ оны 9 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ