• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-06-28 06:19:30

2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 28 хувьцаат компанийн 223,261,831 төгрөгийн үнийн дүн бүхий 523,413 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX+11.78%) болон "Ард Даатгал" ХК (AIC +8.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -10.37%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -8.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 74,986 ширхэг нэгж эрхийг нийт 19,853,623 төгрөгөөр арилжигдсан байна. 

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 72 ширхэг үнэт цаасыг 191,000 төгрөгөөр болон 7,000 доллараар арилжаалсан байна.  

ТOP-20 индекс 0.34 хувиар өсөж, 32380.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,733,108,959,220 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ