"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,920,318,568.89 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 53 компанийн 2,723,401 ширхэг хувьцаа 1,812,944,946.40 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BUN | БУЛГАН УНДРАГА | 7,324 | 747,460,020 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 50,491 | 532,086,300 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 499,486 | 130,893,455 |
4 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 56,196 | 73,533,016 |
5 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 263,810 | 69,476,458 |
6 | GOV | ГОВЬ | 206,175 | 48,830,847 |
7 | APU | АПУ | 61,074 | 43,633,314 |
8 | ETTD | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 124 | 35,344,164 |
9 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 23,907 | 29,980,740 |
10 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 351,929 | 25,222,279 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 2,182,905 | 3,006,501,279.14 |
2 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 750,801 | 150,511,459.68 |
3 | BDSC | БиДиСек ХК | 568,274 | 126,674,232.26 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 544,595 | 94,501,512.90 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 318,341 | 54,759,054.59 |
6 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 230,084 | 50,011,835.11 |
7 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 293,899 | 47,108,620.44 |
8 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 295,932 | 37,625,967.59 |
9 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 73,084 | 36,124,135.52 |
10 | ARGB | Аргай бэст ХХК | 101,558 | 30,119,406.20 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ЕТТ ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69,476,457.59 төгрөгөөр арилжаалсан байна.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:
Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг нийт 355,000 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120.24 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ