• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49902.47

( 99.58 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49902.47 99.58
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-05-16 05:02:20

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,250,096,955.33 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 54 компанийн 4,584,534 ширхэг хувьцаа 1,140,146,391.25 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1  AARD   АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ              28,464             319,981,480
2  ADB   АРД КРЕДИТ ББСБ ХК            622,455             180,234,611
3  TUM   ТҮМЭН ШУВУУТ            599,418             133,539,000
4  APU   АПУ            161,402             115,120,241
5  XOC   ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН            361,132             103,477,368
6  MNDL   МАНДАЛ ДААТГАЛ            734,221               54,646,814
7  LEND   ЛЭНДМН ББСБ ХК         1,081,810               53,980,276
8  GOV   ГОВЬ            207,941               49,667,110
9  AIC   АРД ДААТГАЛ ХК              30,965               45,154,460
10  MNP   МОНГОЛ ШУУДАН ХК              20,392               26,286,092

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 2,674,725          1,104,054,595
2 GLMT Голомт Капитал ХХК 1,431,567             287,914,293
3 BUMB Бумбат-Алтай ХХК 571,445             256,187,776
4 BDSC БиДиСек ХК 913,118             172,625,186
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 603,675             125,572,414
6 TTOL Апекс Капитал ҮЦК 399,638               88,437,316
7 ARD Өлзий энд КО капитал ХХК 534,530               73,446,703
8 STIN Стандарт инвестмент ХХК 221,645               66,798,772
9 NSEC Нэйшнл сэкюритис ХХК 183,779               58,482,025
10 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 850,284               57,570,258

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 14-ний өдрийн хооронд нийт 966,509 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.

 

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн 56 ширхэг бондыг /төгрөг/ нийт 5,661,000 төгрөгөөр, мөн 3 ширхэг компанийн 285 долларын бонд арилжаалагдсан байна.

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 361,132 ширхэг нэгж эрхийг нийт 103,477,368.23 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,645,498,007,843.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,416.93 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ