• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

2021-04-23 03:19:09

"Эрдэнэс Тавантолгой ХК" нь андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн түншилсэн (Синдикат) зөвлөх үйлчилгээг үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолоор дотоодын үнэт цаасны зах зээлд нийтэд санал болгон 2,000,000,000,000 /хоёр их наяд/ төгрөг хүртэлх хэмжээний ЭТТ-Бонд гаргахаар шийдвэрлэсний хүрээнд 1,400,000,000,000 /Нэг их наяд дөрвөн зуун тэрбум/ төгрөг болон дүйцэх ам.долларын хэмжээтэй санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцаанд андеррайтерийн үйлчилгээг үзүүлэх болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 23-аас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07:30-16:30 хооронд amgalanbayar.j@erdenestt.mn цахим хаягаар хүсэлтээ ирүүлэн авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн дотор хүргүүлнэ үү.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот,

Утас: 75055555 дотуур утас-509 

Гар утас: 94187299

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ