• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАРЫН АВЛАГА" НИЙТЛЭГДЛЭЭ

2021-04-19 13:33:55

Азийн Хөгжлийн Банк нь 2002 оноос хойш АСЕАН+3 буюу АСЕАН-ын орнууд болон Япон, БНХАУ, БНСУ зэрэг улсуудтай хамтран бүс нутгийн санхүүгийн системийг бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор Азийн бондын зах зээлийн санаачлагыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улс 2019 онд АСЕАН+3 Бондын зах зээлийн форумын албан ёсны ажиглагч гишүүн болсон байна. 

Тус санаачлагын хүрээнд Монгол Улсын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг  бүс нутгийн хөгжилтэй нийцүүлэн хөгжүүлж, олон улсын сайн туршлага, стандартуудыг нэвтрүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банкны техник туслалцаатайгаар хөрөнгийн зах зээлийн  оролцогч мэргэжлийн байгууллагууд 2019 оноос эхлэн “Монголын бондын зах зээлийн гарын авлага” (https://www.adb.org/publications/bond-market-guide-mongolia)-ыг хамтран боловсруулж, улмаар 2021 оны 2 дугаар сард Азийн Хөгжлийн Банкны цахим хуудсанд нийтлэгдэж, олны хүртээл боллоо. 

Энэхүү гарын авлага нь зах зээлийн хууль эрх зүйн орчин, бүртгэл, арилжаа, төлбөр тооцоо, татвар, зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал, чиг хандлага зэрэг Монголын бондын зах зээлийн талаарх цогц мэдээллийг агуулсан нь үнэт цаас гаргагч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг бүхий л сонирхогч талуудад чухал хэрэгцээтэй баримт материал боллоо.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ