"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 358,883,200,026.66 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 68 компанийн 8,479,880 ширхэг хувьцаа 7,577,220,499.25 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 592,785 | 6,006,545,405 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 1,486,262 | 371,343,105 |
3 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 3,253,488 | 238,734,317 |
4 | GOV | ГОВЬ | 1,001,139 | 235,966,761 |
5 | APU | АПУ | 297,818 | 215,242,642 |
6 | INV | Инвескор ББСБ | 59,137 | 171,038,121 |
7 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 550,368 | 167,979,527 |
8 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 98,058 | 136,190,614 |
9 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 113,414 | 24,184,420 |
10 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 22,015 | 20,715,037 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 7,424,856 | 13,362,158,360 |
2 | INVC | Инвескор капитал ҮЦК | 2,539,631 | 6,908,662,432 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 3,177,544 | 680,534,148 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,606,406 | 300,791,136 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,192,070 | 203,857,852 |
6 | BDSC | БиДиСек ХК | 586,508 | 169,045,140 |
7 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 899,071 | 139,928,912 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 1,025,954 | 136,450,765 |
9 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 1,087,863 | 127,680,419 |
10 | GDSC | Гүүдсек ХХК | 306,610 | 79,621,866 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 1,250,000 ширхэг компанийн багцыг нийт 3,400,000,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.04.15 | INV | ИНВЕСКОР ББСБ | 2,720.00 | 1,250,000 | 3,400,000,000.00 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг компанийн бондыг нийт 1,530,000 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гаргасан ЭТТ төгрөг, ам.доллар хосолсон бондын анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 3-р сарын 30-наас 2021 оны 4-р сарын 09-ний өдрийн хооронд явагдаж, 236,551,700,000 төгрөгийн болон 39,012,200 ам.долларын арилжаа хийгдсэн байна. СЗХ-ны даргын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон тул тус арилжааг тайлант хугацаанд оруулж тооцов.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгжийн үнэ | Тоо ширхэг | Үнийн дүн | Хүү % | Хугацаа /сар/ |
1 | 2021.04.14 | ETTM-BD-10/04/23/-C0010-10 | ЭТТ бонд MNT | 100,000 | 2,365,517 | MNT 236,551,700,000 | 10 | 24 |
2 | 2021.04.14 | ETTD-BD-10/04/23/-C0011-6.8 | ЭТТ бонд USD | 100 ам.дол | 390,122 | USD 39,012,200 | 6.8 | 24 |
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 550,368 ширхэг нэгж эрхийг нийт 167,979,527.41 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,703,138,400,402.33 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,540.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ