• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49902.47

( 99.58 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49902.47 99.58
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-04-11 12:32:28

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,793,701,972.36 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 55 компанийн 3,994,191 ширхэг хувьцаа 5,459,980,140.78 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1  AARD   АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ            476,070          4,735,992,480
2  ADB   АРД КРЕДИТ ББСБ ХК            728,246             172,713,367
3  APU   АПУ            240,817             170,963,359
4  XOC   ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН            474,676             137,436,863
5  AIC   АРД ДААТГАЛ ХК              63,510               86,714,357
6  MNP   МОНГОЛ ШУУДАН ХК              20,911               35,750,839
7  MNDL   МАНДАЛ ДААТГАЛ            459,391               30,156,472
8  GOV   ГОВЬ            117,714               28,018,429
9  MFC   МОНОС ХҮНС            336,500               22,671,055
10  SUU   СҮҮ              92,442               19,578,474

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 3,854,001     9,743,839,637.89
2 STIN Стандарт инвестмент ХХК 18,232,864        731,352,669.61
3 TDB Ти Ди Би Капитал ХХК 1,008,365        248,461,748.14
4 BUMB Бумбат-Алтай ХХК 594,213        209,359,295.31
5 BDSC БиДиСек ХК 788,286        127,896,847.58
6 GLMT Голомт Капитал ХХК 664,990          93,223,960.97
7 TTOL Апекс Капитал ҮЦК 376,552          86,753,043.54
8 ARD Өлзий энд КО капитал ХХК 158,031          51,232,587.99
9 NOVL Новел инвестмент ХХК 85,460          45,694,002.78
10 CTRL Централ секьюритийз ҮЦК 150,253          28,810,343.17

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 8,922,044 ширхэг компанийн багцыг нийт 196,284,968 төгрөгөөр арилжаалжээ. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.04.05 MRX МЕРЕКС               22.00                          8,922,044      196,284,968.0

  2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 474,676 ширхэг нэгж эрхийг нийт 137,436,863.58 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,695,850,875,616.91 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 34026.78  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ