• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 0
MSE B Индекс 15410.49 0

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-03-09 14:08:09

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,854,387,713.05 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 68 компанийн 11,949,038 ширхэг хувьцаа 5,748,378,755.65 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 351,563 3,319,159,790
2 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 5,979,171 1,115,250,417
3 AIC АРД ДААТГАЛ ХК 323,456 433,746,650
4 APU АПУ 335,498 248,901,909
5 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 1,531,542 100,904,656
6 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 83,118 79,802,807
7 SHG ШАРЫН ГОЛ 85,165 68,145,509
8 XOC ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН 382,562 59,972,957
9 LEND ЛЭНДМН ББСБ ХК 1,225,748 51,202,027
10 BUK УБ-БҮК 75,483 46,588,924

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 12,401,728 12,363,884,182
2 STIN Стандарт инвестмент ХХК 1,898,386 5,417,396,665
3 BUMB Бумбат-Алтай ХХК 1,822,871 726,389,134
4 BDSC БиДиСек ХК 2,628,291 634,723,624
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 1,160,340 406,112,243
6 ARD Ард капитал групп ХХК           997,232          360,936,585
7 GAUL Гаүли ХХК           322,032          306,265,605
8 GLMT Голомт Капитал ХХК           905,735          302,000,938
9 TTOL Апекс Капитал ҮЦК           744,709          292,669,767
10 TCHB Тулгат чандмань баян ХХК             91,133          215,475,529

                                                                          Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 319,737 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 3-р сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 33,826,003 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 556,004 ширхэг компанийн багцыг нийт 5,004,036,000 төгрөгөөр арилжаалжээ. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.03.02 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ               9,000                             556,004   5,004,036,000.00

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 420 ширхэг компанийн бондыг нийт 42,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 382,562 ширхэг нэгж эрхийг нийт  59,972,957.40 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,561,728,189,097 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 33,152.99 нэгж болж өмнөх долоо хоногоос 1,64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ