• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-12-28 11:00:55

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,238,600,127.43 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 40,160,147 ширхэг хувьцаа  3,223,853,397.43 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

 № Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 12,714,758 952,289,316
2 ADU ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА 863,048 517,838,980
3 LEND ЛЭНДМН ББСБ ХК 16,806,300 504,189,000
4 JTB ЖЕНКО ТУР БЮРО 4,433,014 421,136,330
5 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 145,808 241,828,577

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

№ Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 26,440,952 2,511,838,319
2 BDSC БиДиСек ХК 11,065,520 1,199,600,013
3 BUMB Бумбат-Алтай ХХК 2,349,860 1,109,031,526
4 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 17,847,417 541,723,172
5 RISM Райнос инвестмент ҮЦК ХХК 17,442,979 525,640,861

                                                         Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

№ Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2020.12.25 LEND ЛэндМН 30 16,806,300 504,189,000
2 2020.12.25 JTB Женко тур бюро               95                       4,433,014 421,136,330

"ЛэндМН ББСБ" ХК нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлөөлөн удирдах зэвлөлийн 20/37 тоот тогтоолын дагуу олон нийтээс нийт 16,806,300 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.

2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 146 ширхэг компанийн бондыг нийт 14,746,730.00 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 157,230 ширхэг нэгж эрхийг нийт  16,511,365 төгрөгөөр арилжаалсан байна. 

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,957,678,933,714 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 18,828.82 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ