• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-04 16:22:36

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 120,887,767 төгрөгийн үнийн дүн бүхий 954,460 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шинэст" ХК (NRS +15.00%) болон "Ремикон" ХК (RMC +6.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.67%) болон "Талх чихэр" ХК (TCK -6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын 1 сангийн нийт 76,898 ширхэг нэгж эрх 8,163,732 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 110 ширхэг үнэт цаас 11,250,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.52 хувиар буурч, 17501.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,580,623,467,381.55 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ