"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,742,932,423.41 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 53 компанийн 6,961,322 ширхэг хувьцаа 772,926,123.77 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 2,003,967 | 215,105,700 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 2,920,746 | 186,949,839 |
3 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 86,899 | 117,891,631 |
4 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 25,969 | 36,094,089 |
5 | ITLS | АЙТҮҮЛС | 405,885 | 30,464,612 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 6,706,162 | 719,898,072 |
2 | ARD | Ард капитал групп ХХК | 2,912,915 | 191,711,206 |
3 | BDSC | БиДиСек ХК | 768,914 | 122,030,313 |
4 | GAUL | Гаүли ХХК | 224,617 | 111,457,448 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 978,762 | 93,725,569 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж 49 ширхэг компанийн бондыг нийт 4,900,600.00 төгрөгөөр арилжаалсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | RISM | Райност инвестмент ХХК | 66 | 6,600,960.00 |
2 | BZIN | Мирэ Эссет Секьюритиз Монгол ХХК | 32 | 3,200,240.00 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн анхдагч зах зээлийн арилжааны захиалг 2,245 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5,537,565,300 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 16.5 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
д/д | ҮЦК-ийн симбол | ҮЦК-ийн нэрс | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секьюритиз ХХК | 100 | 36,237,074 | 3,623,707,400 |
2 | BDSC | Би Ди Сек ХХК | 100 | 3,279,282 | 327,928,200 |
3 | TDB | "Ти ди би капитал " ХХК | 100 | 3,013,720 | 301,372,000 |
4 | STIN | "Стандарт Инвестмент" ХХК | 100 | 1,394,642 | 139,464,200 |
5 | GLMT | "Голомт капитал " ХХК | 100 | 1,072,866 | 107,286,600 |
6 | TTOL | "Апекс капитал " ХХК | 100 | 764,783 | 76,478,300 |
7 | INVC | “Инвескор капитал ” ХХК | 100 | 692,978 | 69,297,800 |
8 | ARD | "Ард капитал групп" ХХК | 100 | 382,635 | 38,263,500 |
9 | BUMB | "Бумбат-Алтай" ХХК | 100 | 106,901 | 10,690,100 |
10 | NOVL | "Новел Инвестмент" ХХК | 100 | 98,218 | 9,821,800 |
11 | TNGR | "Тэнгэр капитал" ХХК | 100 | 84,681 | 8,468,100 |
12 | GAUL | "Гаули" ХХК | 100 | 78,027 | 7,802,700 |
13 | MERG | "Мэргэн санаа" ХХК | 100 | 75,679 | 7,567,900 |
14 | GDSC | "Гүүдсек" ХХК | 100 | 52,666 | 5,266,600 |
15 | MSDQ | "Масдак" ХХК | 100 | 32,618 | 3,261,800 |
16 | ZRGD | "Зэргэд" ХХК | 100 | 32,361 | 3,236,100 |
17 | BZIN | "Мирэ эссэт секьюритиз" ХХК | 100 | 22,141 | 2,214,100 |
18 | HUN | "Хүннү эмпайр" ХХК | 100 | 20,700 | 2,070,000 |
19 | TCHB | "Тулгат Чандмань Баян" ХХК | 100 | 20,662 | 2,066,200 |
20 | NSEC | "Нэйшнл секьюритиз" ХХК | 100 | 15,299 | 1,529,900 |
21 | LFTI | "Лайфтайм Инвестмент" ХХК | 100 | 8,456 | 845,600 |
22 | RISM | "Райнос Инвестмент" ХХК | 100 | 8,354 | 835,400 |
23 | UNDR | "Өндөрхаан" Инвестмент ХХК | 100 | 2,257 | 225,700 |
24 | BLMB | "Блүмсбюри Секьюритиз" ХХК | 100 | 2,000 | 200,000 |
25 | SECP | "Сикап" ХХК | 100 | 1,000 | 100,000 |
Нийт | 47,500,000 | 4,750,000,000 |
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,003,967 ширхэг нэгж эрхийг нийт 215,105,699 төгрөгөөр арилжаалсан байна.
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,564,144,782,645 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17406.44 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.06 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ