• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-10-19 11:30:28

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 905,425,120.07 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 44 компанийн 12,378,731  ширхэг хувьцаа  905,425,120.07 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№ Симбол Үнэт цаасны нэр  Ширхэг   Үнийн дүн 
1 JTB ЖЕНКО ТУР БЮРО 4,705,921 447,062,495
2 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 6,189,000 272,316,000
3 APU АПУ 58,107 33,118,539
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 21,716 29,218,749
5 MFC МОНОС ХҮНС 429,319 29,215,258

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BDSC БиДиСек ХК 9,664,766 955,595,756
2 BUMB Бумбат-Алтай ХХК 6,544,499 307,896,634
3 GDSC Гүүдсек ХХК 6,381,977 280,603,213
4 MNET Ард секюритиз ХХК 315,189 66,528,777
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 282,642 65,456,530

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаагүй байна. 

Энэ 7 хоногт багцын арилжаагаар "Мандал даатгал", "Женко Тур Бюро" ХХК-ийн нийт 10,894,921 ширхэг үнэт цаасыг 719,378,495.00 төгрөгөөр арилжаалсан байна. 

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17501.43   нэгж болж өмнөх долоо хоногоос 0.09 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ