• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-13 15:45:04

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 37,181,697.50 төгрөгийн үнийн дүн бүхий 369,254 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой " ХК (TTL +2.65%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -10.00%) болон "Монинжбар" ХК (MIB -8.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 2,689,914,200 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 1074 захиалга хүлээн авч, захиалгын явц 56.63 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

ТOP 20 индекс 0.39 хувиар өсөж, 17393.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,761,962,137.71 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ