• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49636.08

( 55.68 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49636.08 55.68
MSE A Индекс 18084.38 -25.65
MSE B Индекс 14696.67 131.91

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГА БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРС, КОКСЫН ХУДАЛДАН АВАЛТЫН 12 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-05-16 08:35:34

Түүнчлэн үйл ажиллагааг зохион байгуулагч MySteel компанитай хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх, мөн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  

05-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-15 16:36:32

Энэ өдөр нийт 527,538,467 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-05-15 10:01:03

Журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор албан бичгээр эсхүл  ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-08 14:58:49

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 50,799,238 төгрөгийн үнийн дүн бүхий 223,346 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт агрикалчер групп " ХК (SOH +14.29%) болон "Улсын их дэлгүүр " ХК (UID +12.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст" ХК (VIK-6.25%) болон "Монгол Базальт" ХК (MBW -5.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 251 ширхэг үнэт цаас 25,102,510 төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 448,642,700 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 380 захиалга хүлээн авч, захиалгын явц 10.29% хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

ТOP 20 индекс 0.76 хувиар өсч, 17549.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,632,598,003.44 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ