• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-07 15:00:06

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,693,952 төгрөгийн үнийн дүн бүхий 905,884 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талын гал" ХК (TAL +15.00%) болон "Увс чацаргана" ХК (CHR +13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-2.70%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -2.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаас 29,497,050 төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 409,373,900 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 8.62% хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

ТOP 20 индекс 0.41 хувиар өсч,  17417.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,597,579,279,448.45 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ