• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49580.4

( 68.74 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49580.4 68.74
MSE A Индекс 18110.03 15.2
MSE B Индекс 14564.76 51.17

Мэдээ мэдээлэл

"ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-05-15 10:01:03

Журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор албан бичгээр эсхүл  ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. 

ЗГДҮЦ-НЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭХНИЙ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-05-15 09:46:04

Өнөөдөр (2025.05.15) Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа доорх товч тэмдэглэгээтэйгээр эхэллээ.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-08-31 14:49:56

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 555,053,618 төгрөгийн үнийн дүн бүхий 5,566,486 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянталбай" ХК (BTL +15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE +11.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн"ХК (MSH -9.62%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -9.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг  495,000 төгрөгөөр арилжсан байна.

Багцын арилжаагаар "Женко тур бюро" ХК-ийн  5,263,157 ширхэг үнэт цаасыг  499,999,915 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.05 хувиар өсч 17049.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,360,940,881.39 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ