• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47862.82

( -48.34 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47862.82 -48.34
MSE A Индекс 18360.61 59.79
MSE B Индекс 15410.49 164.1

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

СЗХ-НЫ "ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ЖУРАМ"-ЫН ДАГУУ ТАЙЛАН ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН НЭРС

2020-08-26 10:24:25

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниуд нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6 болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10.3-р зүйлд заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор МХБ-д хүргүүлэх үүрэгтэй бөгөөд МХБ нь үүргээ биелүүлээгүй компаниудад үнэт цаасны бүртгэлээс хасах хүртэл шат дараалсан арга хэмжээг ногдуулдаг.  

МХБ нь дээрх хуулиуд болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 4.11-д “... заасан мэдээллийг зохих журмын дагуу нийтэд хүргэх үүргийг биелүүлээгүй компанид Хөрөнгийн бирж зөрчил гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан шаардлага хүргүүлэх бөгөөд зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд энэ талаарх мэдээллийг Хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу 2020 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлэх талаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, санхүүгийн тайлан болон хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа ирүүлэх 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус өөрийн цахим хуудсаараа дамжуулан  компаниудад мэдэгдсэн. Үүний дагуу заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниудын мэдээллийг СЗХ-нд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлээд байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Үйл ажиллагааны тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ