• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэргүй тайлантай энд дарж танилцана уу.

"ТЭЭВЭР АЧЛАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-07-08 09:23:36

Тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 59,152 (тавин есөн мянга нэг зуун тавин хоёр) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдлаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2020-08-05 10:22:59

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны эхний хагас жилд хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 164.9 сая ширхэг хувьцааг 23.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.8 мянган ширхэг үнэт цаасыг 586.9 сая төгрөгөөр, компанийн бондын анхдагч зах зээлийн арилжаагаар 50.0 мянган ширхэг үнэт цаасыг 5.0 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11 ширхэг үнэт цаасыг 1.1 сая төгрөгөөр арилжиж, нийт 29.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. 

Тайлант хугацааны голлох үйл явдлууд, өөрчлөлтүүдийг дурдвал: 

  • МХБ нь 2020 оны эхний хагас жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас арилжааны идэвхи ихээхэн буурсан хэдий ч "Бодь даатгал" ХК-ийн 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий шинэ хувьцаа гаргалт, "ЛэндМН ББСБ" ХК-ийн 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий компанийн өрийн хэрэгслийн арилжааг амжилттай зохион байгууллаа;

  • МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн журмууд болох "Арилжааны журам"-д Үнэт цаасны төлбөр тооцооны T+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт хийх зарчимд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр шилжсэнтэй холбогдуулан арилжааны хэлцлийг баталгаажуулах болон алдаатай хэлцлийг цуцлах талаар нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр СЗХ-оор батламжлуулсан;

  • МХБ-ийн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинээр боловсруулж, батлуулан, СЗХ-ны даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 146 дугаар тушаалаар батламжлуулснаар банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн санал болгох боломжийг нээж, эрх зүйн орчинг бүрдүүлсэн;

  • Зах зээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлогч "ТОП-20" индексийг болон МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн ангиллыг шинэчиллээ. 

  • “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийг гишүүнээр элсүүлэв. 

  • Тайлант хугацаанд байгууллагын удирдлагын болон нийт ажилтнуудын цалин хөлсний хэм хэмжээнд ямар нэг өөрчлөлт огт хийгээгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу КОВИД-19 халдварт цар тахлын үеийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдаагүй болно. Үйл ажиллагааны бусад зардлын тухайд тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэж ажилласнаар зардлыг өмнөх оны мөн үеэс 20%-аар бууруулж ажилласан.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд МХБ ТӨХК нь 2020 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 596.9 сая төгрөгийн орлогыг олж, 694.5 сая төгрөгийн зардал гаргаснаар 97.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан ба MIT цогц системийн элэгдэл, хорогдлын зардлыг хуримтлуулж тооцсоноор санхүүгийн тайланд нийт 402.5 сая төгрөгийн татварын өмнөх алдагдлыг хүлээн зөвшөөрсөн байна.  

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ