• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020-07-21 15:49:16

Огноо: 2020.07.21

Тендер шалгаруулалтын нэр: Программ хангамжийн тусламж үйлчилгээний хугацааг сунгах (Oracle 12c Database Enterprise Edition with RAC)

Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/202007023

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Программ хангамжийн тусламж үйлчилгээний хугацааг сунгах (Oracle 12c Database Enterprise Edition with RAC)” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаан оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх;

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт

-Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 2 425 664 (Хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран дөрөв)  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр хүлээн авна. Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ийн цагаар тоологдоно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ