2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 488,052,382.19 төгрөгийн үнийн дүн бүхий 466,886 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM +9.56%) болон "Сүү" ХК (SUU +1.01%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -8.33%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.29 хувиар буурч 16497.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,998,352,641.87 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ