2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 16,863,097 төгрөгийн үнийн дүн бүхий 100,033 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" ХК (SOR +15.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +14.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Нэхий" ХК (NEH -8.75) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH -5.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.81 хувиар өсч 16290.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,462,238,901,875 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ