• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-06-15 09:04:29

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 383,531,016.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 49 компанийн 2,050,051 ширхэг хувьцаа  180,192,826.18 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№ Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 LEND ЛЭНДМН ББСБ ХК 1,373,065 42,551,222
2 APU АПУ 77,338 41,883,673
3 TUM ТҮМЭН ШУВУУТ 95,051 12,244,787
4 GOV ГОВЬ 56,019 10,739,986
5 MFC МОНОС ХҮНС 131,910 8,569,443

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 714,961.00 429,289,768.00
2 BDSC БиДиСек ХК 288,160.00 76,342,115.07
3 BUMB Бумбат-Алтай ХХК 734,886.00 30,261,380.65
4 MNET Ард секюритиз ХХК 185,309.00 25,975,750.74
5 RISM Райнос инвестмент ҮЦК ХХК 829,225.00 25,324,319.13

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны  өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 2,006 ширхэг үнэт цаасыг 203,338,190 төгрөгөөр арилжсан байна.

Засгийн газрын үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 4012 406,676,380 

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,443,873,768,570.62 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16072.37  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.87 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ