• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2020-05-21 11:50:19

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/63 тоот тушаалаар “Бодь Даатгал” ХК-ийн нийт 235,319,718 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нийт гаргасан хувьцааны 20 хувь буюу 47 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон.

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 75 хүртлэх хувь буюу 35.2 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 25-аас доошгүй хувь буюу 11.7 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд нийтэд санал болгон худалдаж, нийт 5.3-5.58 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны танилцуулганд дурджээ. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “ИЭЛСИ” ХХН тус тус үзүүлж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ