• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-05-08 16:29:11

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 5 дугаар  сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,996,211,123.28 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 33 компанийн 3,920,400 ширхэг хувьцаа  282,711,169.28 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№ Симбол Үнэт цаасны нэр  Ширхэг   Үнийн дүн 
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ               56,300                       82,247,077
2 LEND ЛЭНДМН ББСБ ХК          1,205,223                       40,875,559
3 APU АПУ               59,731                       32,305,305
4 MFC МОНОС ХҮНС             351,684                       27,116,004
5 AIC АРД ДААТГАЛ ХК               34,688                       24,487,224

Багцын арилжаагаар арилжаалагдсан хувьцаа:

Д/д Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2020.05.06 ADB Ард кредит ББСБ            80.50       3,571,428                 287,499,954
2 2020.05.06 MNP Монгол шуудан          600.00       1,000,000                 600,000,000
3 2020.05.07 MFC Монос хүнс            82.60     10,000,000                 826,000,000
Нийт           14,571,428              1,713,499,954

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК           9,813,050              2,007,403,571
2 GLMT Голомт Капитал ХХК         20,177,860              1,663,447,498
3 BDSC БиДиСек ХК           1,007,892                 142,452,944
4 STIN Стандарт инвестмент ХХК              267,073                   34,788,199
5 BUMB Бумбат-Алтай ХХК              759,347                   27,933,814

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,456,742,344,074.67 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16539.45 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ